Яагаад Luminara-г байгуулсан бэ?
Бидний эхлэлийн түүх: Luminara хэрхэн, юуны төлөө бий болсон бэ?
LUMINARA-ГИЙН ТҮҮХ
10/1/20261 мин унших


Яагаад Luminara-г байгуулсан бэ?
Өнөөдөр бидний эргэн тойронд мэдлэг, мэдээлэл маш их байна. Гэхдээ хэрэгтэй зүйлээ олох, зөв ойлгох, өөртөө тохирохыг нь сонгох нь тэр бүр амар биш.
Заримдаа бидэнд мэдлэг дутагдаагүй, харин хэн нэгэн ойлгомжтой тайлбарлаж өгөх, асуултаа асуух, туршиж үзэх, дэмжлэг авах орон зай дутагддаг.
Luminara-г яг ийм орон зай байгаасай гэж хүсэж байгуулсан.
Энд хүн шинэ зүйл сурахдаа „Би үүнийг чадах болов уу?" гэж айхаас илүү „Аан, ингэж хийдэг юм байна" гэж энгийнээр ойлгож, туршиж үзэх нь чухал.
Шинэ зүйл туршиж үзэхэд хэзээ ч оройтдоггүй. Өөрийн хурдаар, алхам алхмаар суралцаж, ойлгосон зүйлээ амьдралдаа хэрэглэж чаддаг байгаасай гэж бид хүсдэг.
Luminara ялангуяа эмэгтэйчүүдэд өөрийгөө хөгжүүлэх, шинэ мэдлэг эзэмших, өөртөө итгэх, өөрийн боломжоо илүү өргөнөөр харахад нь дэмжлэг болохыг хүсдэг.
Luminara хэрэгтэй мэдлэгийг ойлгомжтой хэлбэрээр авч, өөрийн амьдралдаа хэрэгжүүлэхийг хүссэн хүн бүрт нээлттэй.
Бид энд зүгээр л мэдээлэл тараахыг хүсдэггүй.
Хүмүүс мэдсэн зүйлээ ойлгож, ойлгосноо хэрэглэж, хэрэглэснээрээ өөртөө илүү итгэлтэй болоосой гэж хүсдэг.
Тиймээс Luminara-гийн зорилго энгийн:
Сайн мэдлэгийг ойлгомжтой болгох.
Хүмүүст өөрийнхөө чигийг олоход нь туслах.
Сурч, туршиж, өсөхөд нь дэмжлэг болох.
Эцэст нь хүн өөрийнхөө замыг илүү тод харж, өөртөө итгэлтэйгээр урагшилж чаддаг болох нь бидний хүсэл.
Энэ бол Luminara-г байгуулах болсон гол шалтгаан юм.
