LUMINARA COMMUNITY-ИЙН ТУХАЙ
Туршлагаас төрсөн мэдлэг, хамтын хөгжлийн орон зай.
Luminara бол бидний мэдлэг, туршлага, алсын харааг нэгтгэж, бусдад хэрэгтэй, үнэ цэнтэй зүйл бүтээхийг зорьсон орон зай юм.

Luminara-ийн цаана нэг хүн биш, нэг зорилго бий.
Намайг Нарангарав гэдэг
Сургагч багш, боловсролын чиглэлээр ажилладаг мэргэжилтэн, Luminara Community-ийн үүсгэн байгуулагч.
Олон жилийн турш боловсрол, дижитал хэрэгсэл болон хүмүүсийн хөгжлийн чиглэлээр ажиллаж ирсэн. Мэдлэгийг ойлгомжтой, практик байдлаар хуваалцаж, хүмүүст шинэ боломжийг нээж өгөх нь миний зорилго.
Luminara миний өөрийн туршлагаас эхэлсэн ч зөвхөн миний тухай биш. Өөр өөр салбарын мэдлэг, туршлага, ур чадвартай эмэгтэйчүүдийг холбож, тэдний мэдлэгийг бусадтай хуваалцах боломжийг бүрдүүлэхийг зорьж байна.
▪ Боловсрол
▪ Хамтдаа хөгжих
▪ Урам зориг
LUMINARA COMMUNITY
Туршлагаас төрсөн мэдлэг.
■ Боловсрол ба сургалт
Сургалт, воркшоп болон төрөл бүрийн зорилтот бүлэгт зориулсан практик боловсрол.
■ Олон улсын төслүүд
Герман, Монголын хооронд хэрэгжүүлж буй боловсрол, хөгжлийн төсөл болон хамтын санаачилгууд.
■ Дижитал ур чадвар ба хиймэл оюун ухаан
Хиймэл оюун ухаан болон дижитал хэрэгслийг өдөр тутмын амьдрал, ажилдаа ойлгомжтой, практик байдлаар ашиглах мэдлэг.
■ Мэргэжлийн мэдлэг ба туршлага
Өөр өөр салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг, туршлагыг бусадтай хуваалцах сургалт, ярилцлага, практик контент.


1.000+
10+
жилийн туршлага
хүн сургалтанд хамрагдсан
